Мэдлэг

Printing Terminology – Хэвлэлийн үндсэн нэр томъёонууд

Aqueous coating: a fast-drying, water-based, protective coating which is applied in-line on press to attain a selection of finishes, Dull, Satin and Gloss. Improves durability and gloss.

Усан бүрэлт: Хэвлэлийн машин дээр суурилуулсан түргэн хатдаг, усан суурьтай, хамгаалах бүрэлт. Бүдэг, атласан ба гөлгөр төрлийн сонголттой. Хэрэглээг удаасгаж, гөлгөр чанарыг нэмэгдүүлдэг.

Basis weight: Weight in pounds of a ream of paper cut to the basic size for its grade.

Суурь жин: Суурь хэмжээгээр огтолсон нэгж боодол цаасны жин фунт-р.

Bind: To fasten sheets or signatures with wire, thread, glue, or by other means.

Үдэх: Хэсэг хуудсыг төмөр болон энгийн утас, цавуу  г.м. зүйлсээр бэхлэж холбох.

Blanket: The thick rubber mat on a printing press that transfers ink from the plate to paper.

Бул: Хавтангаас цаас руу будгийг дамжуулагч хэвлэлийн машины зузаан резинен хучлага.

Coating tower: A special unit at the end of the press used to apply Aqueous and UV coatings.

Шохойдогч цамхаг: Усан болон UV бүрэлтийг түрхэхэд зориулагдсан хэвлэлийн машины эцэст байрлах тусгай хэсэг.

Color bar: A quality control term regarding the spots of ink color on the tail of a sheet.

Өнгөний хяналтын зураас: Цаасны ирмэгт байрлах будагны өнгөний толбыг хэмжих чанарын хяналтын нэр томъёо.

Densitometer: A quality control device to measure the density of printing ink.

Денситометр: Хэвлэлийн будагны нягтралыг хэмжихэд зориулагдсан чанарын хяналтын төхөөрөмж.

Density: The degree of color or darkness of an image or photograph. The Ink film thickness of any given color.

Нягтрал: Дүрс, зурган дээрх өнгөний түвшин. Өгөгдсөн өнгөний будагны хальсны зузаан.

Dot: An element of halftones. Using a loupe you will see that printed pictures are made of many dots.

Цэгэн толбо: Хагас өнгөний хэсэг. Томруулагч шил ашигласнаар хэвлэсэн зураг олон цэгэн толбоноос бүрдэж буй харах болно.

Dot gain or spread: A term used to explain the difference in size between the dot on the printing plate vs the paper.

Цэгэн толбоны тархалт: Цаас,  хэвлэлийн хавтан дээрх цэгэн толбоны хэмжээний зөрүүг тайлбарлахад ашиглагддаг томъёо.

Emboss: Pressing an image into paper so that it will create a raised relief.

Эмбосс: Цаасан дээр дүрсийг товойлгож гаргах.

Emulsion: Light sensitive coating found on printing plates. The emulsion that is imaged by the plate setter becomes permanent and will attract ink. The rest of the emulsion washes off in the plate processor.

Эмульс: Хэвлэлийн хавтан дээрх хөнгөн мэдрэмтхий бүрэлт. Хавтан шарагч эмульсийг тогтоосноор будаг татагдана. Үлдэгдэл эмульсийг хавтан угаагч машин арилгана.

Foil stamping: Using a die to place a metallic or pigmented image on paper.

Фольга тамгалах: Цаасан дээр металлаг, пигментээр будсан дүрсийг хэв ашиглан гаргах.

4-color-process: The process of combining four basic colors to create a printed color picture or colors composed from the basic four colors. Cyan, Magenta, Yellow, and Black.

4 өнгийн процесс: Суурь 4 өнгөнөөс /Хөх, Улаан, Шар, Хар/ хэвлэмэл өнгөт зураг, өнгөний зохицолыг гаргах явц.

Grain: The direction in which the paper fiber lies.

Цаасны ширхэг: Цаас үйлдвэрлэхэд аль тал руу ширхэг байгааг заасан үзүүлэлт.

Grippers: The metal fingers on a printing press that holds the paper as it passes through the press.

Хавчигчид: Цаасыг хэвлэлийн машины хэвлэх хэсгээр зөөгч төмөр хуруунууд.

Halftone: Converting a continuous tone to dots for printing.

Хагас өнгө: Үргэлжилсэн цэгэн толбыг хэвлэлд хөрвүүлэх.

Impression: Putting an image on paper. The printing plate transfers the image to the printing blanket. When paper is pressed against the blanket, ink is transferred to the paper.

Дүрс буулгах: Цаасан дэр дүрс буулгах.  Хэвлэлийн хавтан дүрсийг хэвлэлийн бул руу дамжуулна. Цаас буланд даруулахад будаг цаас руу дамжуулагдана.

Indicia: Postal information place on a printed product.

Indicia: Хэвлэмэл бүтээгдэхүүн дээрх шуудангийн мэдээлэл

Ink fountain: The reservoir on a printing press that holds the ink. A series of ink keys allows the press operator to meter the proper amount of ink into the roller train.

Будагны нөөцлүүр: Хэвлэлийн машины будаг хадгалах сав. Хэвлэгч булны цуваа руу тохирсон хэмжээний будаг өгөхийг удирдана.

Ink Jet: A type of computer printer that reproduces a digital image by propelling variably sized droplets of ink onto a page.

Ink Jet: Цаас руу төрөл бүрийн хэмжээтэй бэхний дуслыг цацаж дижитад дүрс буулгах принтерийн төрөл.

Lines per inch: The number of rows of dots per inch in a halftone.

Нэгж инч дэх зураас: Хагас өнгөний нэгж инч дэх цэгэн толбоны эгнээний тоо.

Loupe: A magnifying glass used to review a printed image, plate and position film.

Томруулагч шил: Хэвлэсэн дүрс, хавтан, хальсны байрлалыг томруулан шалгахад зориулагдсан шил.

Micrometer: Instrument used to measure the thickness of different papers.

Майкрометр: Цаасны зузааныг хэмжигч төхөөрөмж.

Offsetting: An unpleasant happening when the images of freshly printed sheets transfer images to each other.

Хуудас харвах: Дөнгөж хэвлэгдсэн хуудасны будаг нөгөө хуудсанд бууж хуудсыг гологдол болгох.

Offset paper: Term for uncoated book paper.

Оффсет цаас: Номонд зориулсан бүрэлтгүй цаасны төрөл.

Ok sheet: Final approved sheet before production begins.

Баталгаат хуудас: Хэвлэгдэхээс өмнөх баталгаажуулсан хуудас.

Opacity: The amount of show-through on a printed sheet. The more opacity or the thicker the paper the less show-through. (The thicker/heavier the paper the higher the cost.)

Гэрэлтэх түвшин: Цаасны хэвлэгдсэн хэсэг нөгөө талаасаа нэвт харагдах байдал. Цаас зузаан байх тусам энэ үзүүлэлт нь багасдаг. /Гэхдээ цаас зузаан байх тусам илүү зардалтай байна./

Pantone Matching System: A system of formulated ink colors used for communicating color.

Пантон тааруулах систем: Өнгөнүүдийг холбож, зөв өнгө гаргах томъёологдсон систем.

Plate setter: A device used to expose metal plates directly from digital files. Contains thermal lasers to write the image to the heat sensitive emulsion on a printing plate.

Хавтан шарагч: Тоон файлаас дүрсийг хэвлэлийн хавтан дээр тодруулж боловсруулдаг тоног төхөөрөмж. Хавтангийн гадаргуу дээр байдаг дулаан мэдрэмтгий будгийг лазераар шарснаар дүрсийг буулгадаг.

Printing Plate: A printing plate is the metal sheet that carries the image being printed on a printing press.

Хэвлэлийн хавтан: Цаасан дээр хэвлэх дүрсийг өөртөө агуулсан төмөр ялтас.

Press check: A press check is when a client, designer, or production manager, visits the printing press and checks the printed sheets as they come off the machine. Usually, these sheets are signed off by the client and used as proofs to color match the rest of the printed job

Шалгах хуудас: Хэвлэлийн машинаас гарсан эхний хуудсуудыг дизайнер, менежер нь захиалагчийг байлцуулан шалгаж баталгаажуулдаг. Ерөнхийдээ энэхүү хуудсан дээр захиалагч баталгаажуулж гарын үсэг зурдаг бөгөөд дараагийн үйлдвэрлэгдэх хуудсуудыг энэхүү хуудсаар жишээ болгож өнгийг тааруулах ёстой.

Prepress: All of the activities required to prepare a job for the plate making process. The adjustment of images and text and the creation of a high quality print file. The form of delivery from the customer is usually electronic, either a PDF or native files created from such programs as Adobe InDesign or QuarkXPress.

Хэвлэхийн өмнөх дамжлага: Хавтан боловсруулах хүртэлх бүх ажиллагаануудыг оруулна. Үүнд зураг, текстийг янзалж, өндөр чанар бүхий хэвлэлийн эх файлыг бэлтгэдэг. Захиалагчаас эхийг дижитал хэлбэрээр, тухайлбал PDF форматаар юмуу Adobe InDesign, QuarkXPress програмын файлаар хүлээж авдаг.

Proof: Two forms of proofs are usually shown. A dylux which has all of the finishing techniques done to it such as folding or stitching. It is an exact mock up of the finished product. Epson color proofs are left flat so the customer can view the color. Once the proofs are signed by the customer, it can proceed into print production.

Проб: 2 төрлийн проб байдаг. 1. Dylux – Хэвлэхээс гадна нугалах, үдэх г.м техникүүдийг багтаасан, бүтээгдэхүүний загварыг дуурайлган хийх боломжтой.

2. Epson – Зөвхөн хэвлэсэн байдлаар гаргаж, захиалагчид өнгийг харуулах боломжтой. Харилцагч пробон дээр гарын үсэг зурснаар үйлдвэрлэлийг эхлүүлэх боломжтой болно.

Register: To position print in the proper position in relation to the edge of the sheet and to other printing on the same sheet.

Чагт: Дүрсийг цаасан дээр хэвлэхэд зөв байрлуулах, давхар хэвлэгдэх өнгөнүүдийг зөв давхацуулахад ашиглагддаг.

Register marks: Cross-hair lines or marks on plates, and paper that guide plate makers, pressmen, and bindery personnel in processing a print order from start to finish.

Чагтан тэмдэг: Хавтан боловсруулахаас өмнө эх дээр тавигддаг хэрээс тэмдэг бөгөөд хэвлэхээс эхлээд бүтээгдэхүүнийг боловсруулж дуусах хүртэл ашиглагддаг.

Saddle stitch: Binding a booklet or magazine with staples in the seam where it folds.

Хажуугаас үдэх: Ном болон сэтгүүлийг цуглуулж үдэх дамжлага.

Scanner: Device used to make color separations, halftones, duo tones and tri tones. Also a device used to scan art, pictures or drawings in desktop publishing.

Сканнер: Өнгө салгадаг хэрэгсэл. Мөн зураг татаж оруулахад хэрэглэгддэг.

Score: A crease put on paper to help it fold.

Горви: Цаасан дээр нугалахад зориулан гаргадаг мөр.

Sheetfed Press: A printing press that runs individual sheets of paper

Sheetfed Press: Хуудас хуудсаар хэвлэдэг машин.

Side guide: The mechanical register unit on a printing press that positions a sheet from the side.

Хажуугийн чиглүүлэгч: Цаас хэвлэгдэх үед хажуугаас байрлалыг нь чиглүүлдэг механик эд анги.

Signature: A sheet of printed pages which, when folded, become a part of a book or publication.

Хуудас: Хэвлэлийн 1 хуудас буюу нугаласны дараа ном болон сэтгүүлийн нэг хэсэг болдог.

Spine: The binding edge of a book or publication.

Нуруу: Ном болон сэтгүүлийн хавтас наах ирмэг.

Substrate: Any surface on which printing is done.

Давхарга: Хэвлэлт хийгдэж байгаа бүх төрлийн гадаргуу.

Trapping: The ability to print one ink over the other.

Trapping: Нэг будгийг нөгөө дээр давхар хэвлэх чадвар.

Trim marks: Similar to crop or register marks. These marks show where to trim the printed sheet.

Огтлооны чагт: Хэвлэлийн чагттай адил бөгөөд хэвлэгдсэн хуудсыг аль хэсгээр нь огтолж, өөлөхийг заадаг.

UV Coating: Applied in a similar fashion to Aqueous coating but cured with ultraviolet light. Environmentally friendly. Extremely Glossy.

UV бүрэлт: Усан бүрэлттэй адил хэрэгдлэддэг, гэхдээ хэт ягаан туяагаар хатаагддаг технологи. Байгаль орчинд хоргүй. Гялалзах түвшин маш өндөр.

Varnish: Clear ink applied to printed surfaces for looks and protection. (UV coating and aqueous coating looks better.

Лак: Цаасыг гялгар харагдуулдаг, бас дүрсийг хамгаалдаг тунгалаг, өнгөгүй будаг.

Virgin Fiber: Fiber that has been processed with trees harvested from the forests.

Virgin Fiber: Байгалаас хураасан модноос боловсруулж гаргасан модны нийлэг эд.

Wash-up: Removing printing ink from a press, washing the rollers and blanket. Certain ink colors require multiple wash-ups to avoid ink and chemical contamination.

Угаах: Бул болон дикель резинийг угааж, хэвлэлийн будагнаас нь салгах. Зарим будаг нь химийн болон будагны бохирдлоос нь салгахын тулд олон дахин угаах шаардлага гардаг.

Waste: A term for planned spoilage. Each operation such as printing, cutting folding, and stitching requires waste sheets to set up the machine. Between 1% and 2%.

Хадаас: Төлөвлөсөн гологдлын түвшин. Хэвлэх, огтлох, нугалах, үдэх эсвэл нуруу наах дамжлага бүр дээр машины тохиргоо хийхэд тодорхой цаасыг гологдол болгох шаардлага үүсдэг. Энэхүү түвшин нь 1%-2% байдаг.

Watermark: A distinctive design created in paper at the time of manufacture that can be easily seen by holding the paper up to a light.

Усан хээ: Хэвлэлийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг нэгэн төрлийн дизайн бөгөөд цаасыг гэрлийн өнцгөөр харахад хялбар харагддаг.

Web press: The name of a type of press that prints from rolls of paper.

Web press: Урлонтай цаасаар хэвлэдэг хэвлэлийн төрөл.


Манай хаяг:

Таван Богд Группын төв байр, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар-36, Монгол улс.
Утас: 34-52-21, 32-52-21
Факс: 34-20-08, 32-52-21
Емэйл: ub_print@tavanbogd.com

Захиалга авах утас:

32-52-21, 34-52-21
9900-3138, 9905-0334,
9905-2977, 9907-7239

ХААН Банк – Валютын Ханш

Л.Тэрбиш – Монгол цаг тооны бичиг

Имэйл хаяг бүртгүүлэх

Имэйл хаягаа бүртгүүлнэ үү
© УЛААНБААТАР ПРИНТ ХХК. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.                   Сайтын дүрэм
Free counter and web stats
puujee