
OLZ.MN” сайтын бэлгэ тэмдэг MASCOT зохиох уралдааны хугацааг сунгалаа
2017/11/16Монголын Үндэсний Цахим их дэлгүүр “OLZ.MN” сайтын бэлгэ тэмдэг MASCOT зохиох уралдааныг нийт зураач уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
- Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх бөгөөд бүтээлийн тайлбарыг ирүүлсэн байх;
- Сайтын онцлог, утга санааг бэлгэдэж, өгvvлэмжтэй, өнгөний зохицолтой цогц бvтээл байх;
- Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөх агуулгатай байх;
- Бэлгэдэл нь амьтны дүрс болон анимешн хэлбэрээр дүрсэлсэн байж болно
- Утга агуулга, уран сайхны хувьд зохицолдсон, график дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн бүтээл байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Сайтын онцлогийг товч, тодорхой тусгаж, мэргэжлийн тvвшинд хийсэн, шууд ашиглах боломжтой бүтээлийг хүлээн авна;
- Уралдаанд оролцогч нь хэд хэдэн бүтээлээр оролцож болох бөгөөд бvтээл бvр тайлбартай байх;
- График дизайны мэргэжлийн программ дээр (Adobe illustrator /.ai/, CorelDraw /.cdr/) хийсэн байх шаардлагатай бөгөөд jpg, png, pdf, ai, cdr өргөтгөлүүдийг зөвшөөрнө;
- Бэлгэ тэмдгийг видео, сонин сэтгvvл, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас болон бусад материалууд дээр хэвлэх боломжтой байна;
- Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохиосон бүтээл, загварыг ирүүлэх бөгөөд бусдын оюуны өмчийг зөрчсөн, хуулбарласан бүтээл байж болохгүй;
- Бүтээлч сэтгэлгээ, өвөрмөц онцлог, зохистой байдлыг шалгуур болгоно;
- Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар зэрэг холбоо барих мэдээллийг бүтээлийн хамтаар илгээсэн байх.
- Уралдаанд шалгарсан бүтээлийг “OLZ.MN”сайтад зориулан ашиглах бөгөөд зохиогчийн эрхийг “Цахим борлуулалт” ХХК өмчилнө.
Хүлээн авах хугацаа: Бvтээлийг mail: olzmarketing2017@gmail.com и-мэйл хаягаар дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаар тасалбар болгон хүлээн авна.
1-р шатны шалгаруулалт: 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах комисс уралдаанд оролцогчдийн бүтээлээс 3-н бүтээлийг сонгон шалгаруулна.
2-р шатны шалгаруулалт: Шалгарсан 3-н бүтээлийг 2017 оын 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл olz.mn пейжээр олон нийтийн дунд санал асуулга явуулан шалгаруулна.
Шагнал: Уралдаанд ирүүлсэн бvтээлvvдээс шилдэг нэг бvтээлийг шалгаруулж, зохиогчийг 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7727-1111, 7726-1111 болон 9999-0538 утсаар холбогдож авах боломжтой.
“OLZ.MN” Зохион байгуулах комисс