Хайлт

Улаанбаатар Принт ХХК нь 1997 онд сурагчийн 12 хуудастай дэвтэр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр бид сурагчийн дэвтэр 12-96 хуудастай 6 –н төрлөөр, зургийн дэвтэр, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан дасгал ажлын дэвтэр, оюутан залууст зориулсан  Оюутан дэвтэр, А4 дэвтэр гэх мэт нийт 44 –н төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын дэвтрийн зах зээлийг бүрэн хангаж буй хэвлэлийн салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болтол өргөжсөн байна.

Мөн 2006 оны 01 сараас Тайланд улсын Double A  компанийн Double A бичгийн цаас, 2017 оноос Double A бичгийн хэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр өнөөдрийг хүртэл Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. Double A цаас нь байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Зөвхөн өөрийн сортын тусгай аргаар ургуулсан таримал модоор Double A бичгийн цаасыг үйлдвэрлэхэд ашигладаг. Double A бичгийн цаас нь 2001 онд олон улсын ISO 9001:2000 чанарын менежментийн стандарт, 2009 онд ISO 9706 цаасны хадгалалтын стандартыг хангасан бичгийн цаас юм. 2008 оны 2-р сард Монгол улсын чанарын тохирлын гэрчилгээ авсан.

Өнөөдөр бид 130 гаруй ажилтантай, Улаанбаатар Принт үйлдвэрийн бүтээгдэхүүн, Double A брэндийн бүтээгдэхүүн нийлсэн 140 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот, 21 аймагт гэрээт борлуулагчаар дамжуулан хэрэглэгчид нийлүүлж байна.

 

 

Алсын хараа

Харилцагч бүрт үнэнч хэрэглээг  Хүүхэд бүрт монгол дэвтрийг 

Эрхэм зорилго

Технологийн хувьсал, төгс бүтээгдэхүүнийг хэрэглэгч бүрт өөриймсөг сэтгэлээр хүргэнэ.  

Үнэт зүйлс

Бүтээлч сэтгэлгээ 
Багийн ажиллагаа  
Эерэг хандлага
Гал эрмэлзлэл
Гүйцэтгэлийн төгөлдөршил