75003333
Хайлт
Үйлчилгээний нөхцөл

Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахад мөрдөгдөх энэхүү нөхцөл заалт /цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх/-ууд нь 5887712 регистерийн дугаартай “Улаанбаатар Принт” ХХК /цаашид “БИД” гэх/  болон Үйлчлүүлэгч цаашид /“та” эсхүл “үйлчлүүлэгч” эсхүл “худалдан авагч” гэх/ нарын хооронд ubprint.mn /цаашид “Вэбсайт” гэх/-аар үйлчлүүлэх, худалдан авалт хийх үүсэх бүхий л харилцааг зохицуулахад оршино. 

Та Вэбсайтыг ашиглан бараа бүтээгдэхүүнийн захиалга өгч, худалдан авалт хийснээр таныг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцно. 

БИД Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр, Үйлчлүүлэгчтэй зөвшилцөхгүйгээр Вэбсайтад болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, өөрчлөлт орсон тухайн бүрт имэйл болон цахим хуудсыг ашиглан Үйлчлүүлэгчдэд мэдэгдэх үүргийг хүлээнэ. Энэ тохиолдолд Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг Танд мэдэгдэл илгээхээс өмнө хийгдэж баталгаажин төлбөр төлөгдсөн худалдан авалт, захиалгуудад шинэчилсэн өөрчлөлт нь нөлөөлөхгүй. 

Тодорхой зарим бүтээгдэхүүнүүдэд БИДний зүгээс эдгээр нөхцөлүүд дээр нэмэлтээр онцгой нөхцөл заалтыг тавих эрхтэй. Энэхүү онцгой нөхцөлүүд нь тухай бүртээ шаардлагатай бараа бүтээгдэхүүний Вэбсайт дахь мэдээлэлд заавал тусгагдсан байна. 

Вебсайтад байрлах болзошгүй вируснд ubprint.mn ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч онлайн худалдан авалт хийх явцад үүсч болзошгүй гадны халдлагаас (вирус, өөр сайтууд г.м) өөрийгөө хамгаалахын тулд тухайн сайтад нэвтрэхэд ашиглаж буй төхөөрөмж болон программын аюулгүй байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй.

Вебсайтыг өөрчлөх, сайжруулах болон бусад шаардлагаар Вэбсайт дээр зарлагдсан худалдан авалтын хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгах эсэхийг шийдэх эрх БИДэнд байна.

Үйлчлүүлэгч би дээрх нөхцөлүүдийг бүрэн уншиж танилцсан бөгөөд энэхүү нөхцөлөөр ubprint.mn Вэбсайтаас худалдан авалт хийхийг зөвшөөрч байна.


 
  • ЕРӨНХИЙ ЗААЛТ

    Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахад мөрдөгдөх энэхүү нөхцөл заалт /цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх/-ууд нь 5887712 регистерийн дугаартай “Улаанбаатар Принт” ХХК /цаашид “БИД” гэх/  болон Үйлчлүүлэгч цаашид /“та” эсхүл “үйлчлүүлэгч” эсхүл “худалдан авагч” гэх/ нарын хооронд ubprint.mn /цаашид “Вэбсайт” гэх/-аар үйлчлүүлэх, худалдан авалт хийх үүсэх бүхий л харилцааг зохицуулахад оршино.  Та Вэбсайтыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийснээр таныг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж тооцно.  БИД Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр, Үйлчлүүлэгчтэй зөвшилцөхгүйгээр Вэбсайтад болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд, өөрчлөлт орсон тухайн бүрт имэйл болон цахим хуудсыг ашиглан Үйлчлүүлэгчдэд мэдэгдэх үүргийг хүлээнэ. Энэ тохиолдолд Үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг Танд мэдэгдэл илгээхээс өмнө хийгдэж баталгаажин төлбөр төлөгдсөн худалдан авалт, захиалгуудад шинэчилсэн өөрчлөлт нь нөлөөлөхгүй.  1.3-т заасан мэдэгдэлийг БИД Вэбсайтад байршуулсанаар мэдэгдэлийг илгээгдсэн гэж үзнэ. Тодорхой зарим бүтээгдэхүүнүүдэд БИДний зүгээс эдгээр нөхцөлүүд дээр нэмэлтээр онцгой нөхцөл заалтыг тавих эрхтэй. Энэхүү онцгой нөхцөлүүд нь тухай бүртээ шаардлагатай бараа бүтээгдэхүүний Вэбсайт дахь мэдээлэлд заавал тусгагдсан байна.  Вебсайтад байрлах болзошгүй вируснд ubprint.mn ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч онлайн худалдан авалт хийх явцад үүсч болзошгүй гадны халдлагаас (вирус, өөр сайтууд г.м) өөрийгөө хамгаалахын тулд тухайн сайтад нэвтрэхэд ашиглаж буй төхөөрөмж болон программын аюулгүй байдлыг өөрөө хариуцах үүрэгтэй. Вебсайтыг өөрчлөх, сайжруулах болон бусад шаардлагаар Вэбсайт дээр зарлагдсан худалдан авалтын хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгах эсэхийг шийдэх эрх БИДэнд байна.

  • БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

    Вебсайт дээр худалдаалах бараа бүтээгдэхүүний дагалдах мэдээлэл болох хэрэглэх заавар, бүтээгдэхүүний онцлог болон үнэ зэрэг бүгд үнэн зөв, бодит мэдээлэл болно. Онлайн худалдан авалт хийх нь дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалт хийхээс өөр туршлагыг хэрэглэгчдэд олгодог. Иймд хэрэглэгчид өөрийн сонгосон бүтээгдэхүүний өнгө, хэмжээ хэлбэр зэргийг тодорхой мэдэж байж захиална. Тухайн бараа бүтээгдэхүүнийг илэрхийлэх зураг, тайлбар зэрэг нь “Улаанбаатар Принт” ХХК болон Үйлчлүүлэгч нарын хоорондын гэрээгээр хүлээсэн үүрэг биш болно. Иймд БИД Үйлчлүүлэгчийн хүлээлтээс зөрсөн бүтээгдэхүүнд хариуцлага хүлээхгүй болно. БИД Вэбсайт дээрх бараанд зарлагдсан цахим хямдрал, урамшууллыг Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр, зөвшилцөхгүйгээр хэсэг хугацаанд болон бүр мөсөн хаах эрхтэй. Энэ тохиолдолд Энэхүү нөхцөлийн 1.3-т заасныг баримтлана.

  • ЗАХИАЛГА ХИЙХ

    Онлайн худалдаа үйлчилгээ авахын тулд Үйлчлүүлэгч хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай, 18 ба түүнээс дээш настай байна. Энэ тохиолдолд Үйлчлүүлэгчийн насыг тодорхойлохдоо Үйлчлүүлэгчийн БИДэнд өгсөн мэдээлэлд үндэслэнэ. Үйлчлүүлэгч Вэбсайт дээр байршуулсан заавар, зааварчилгааны дагуу худалдан авалтыг хийнэ. Худалдан авах бараа бүтээгдэхүүний товч мэдээлэл, нийт өртгийг эцэслэн хянасны дараа Үйлчлүүлэгч худалдан авалтыг баталгаажуулах үүрэгтэй. Худалдан авалт хийхийн тулд Үйлчлүүлэгч өөрийн үнэн зөв мэдээллийг алдаагүй хийх үүрэгтэй.  Вэбсайтаас анхны худалдан авалт хийхэд БИД таны нэр дээр шинэ бүртгэл нээх тул Үйлчлүүлэгч өөрийн овог, нэр, нас, имэйл болон өөрийн нууц кодыг үүсгэнэ.  Өөрийн нууц кодыг аюулгүй байлгах талаас Үйлчлүүлэгч нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх үүрэгтэй.  Үйлчлүүлэгч вебсайтад зочлох бүртээ хэрэглэгчийн хэсэгт өөрийн нэр, нууц үгээр нэвтрэнэ. Өөрөөр хэлбэл, худалдан авалт хийхийн тулд хэрэглэгч өөрийн нэр болон нууц үгээр вебсайтад нэвтрэнэ. Гэвч тухайн нууц үг хэрэглэгчийн төлбөр төлөх хэсэгт ямар нэг үүрэг үзүүлэхгүй. Вэбсайтын системд бүртгэгдсэн мэдээлэл нь Үйлчлүүлэгч болон БИДний хоорондын харилцаа, захиалга, төлбөр хийгдсэн гэх зэргийн баримт нотолгоо болно. Вэбсайтаас худалдан авалт хийх явцад Үйлчлүүлэгч нь дансны дугаар болон банкны мэдээллийг оруулж баталгаажуулсан тохиолдолд Таныг БИДнээс худалдан авалт хийхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  Манай компанийн үйл ажиллагаанаас болон эрх мэдлээс үл хамаарах гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлсээс болж Вэбсайтын үйл ажиллагаанд асуудал учрах тохиолдолд үүдэх эрсдлийг БИД хүлээхгүй.

  • ҮНЭ

    БИД худалдан авалт бүрт танд и-баримтыг имэйлээр илгээж өгнө.  Бараа бүтээгдэхүүний үнэ алдаатай бичигдсэн тохиолдолд БИД тухайн алдааны талаар худалдан авагчид мэдэгдэх бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэ алдаатай бичигдсэн байх үед хийгдсэн захиалгыг БИД цуцлах эрхтэй. БИД худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүний үнийг Үйлчүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр Үйлчлүүлэгчтэй зөвшилцөхгүйгээр өөрчлөх эрхтэй. Энэ тохиолдолд Энэхүү нөхцөлийн 1.3-т заасныг баримтлана. Захиалга тус бүрт нэхэмжлэх үүсэх бөгөөд үүнийг Вебсайтаас татаж аван баталгаа болгон ашиглах боломжтой.

  •  ​​​​​​​ХҮРГЭЛТИЙН БҮСЧЛЭЛ

    Манай хүргэлтийн бүс Урд хэсгээрээ - Зайсангийн ам, нисэх Баруун талаар - Толгойт  Зүүн талаар - Улиастай Хойд хэсгээрээ - Бэлх Таны захиалсан барааны үнийн дүнгээс хамаарч төлбөрийн дүн ялгаатай тооцогдох бөгөөд та 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалга хийсэн тохиолдолд хот дотор хүргэлт үнэгүй. 100,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй захиалга хийсэн тохиолдолд 5,000 төгрөгийн хүргэлтийн төлбөр нэмж тооцогдоно.

  • ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАХ

    Худалдан авагч захиалга хийсний дараа Вэбсайт захиалгыг баталгаажуулж Худалдан авагч онлайнаар худалдан авч буй барааны мэдээлэл, тоо хэмжээ, үнэ зэргийг илтгэсэн имэйлийг илгээнэ.  Худалдан авагчийн бүртгүүлсэн захиалгыг Вэбсайт шалгаж баталгаажуулсны дараа захиалгыг хүлээн авна. Вэбсайтаас захиалгыг баталгаажуулсан он сар өдөр нь Худалдан авагчид очих имэйлд тусгагдсан байна.  Тодорхой нэг захиалгуудад, БИДний зүгээс худалдан авагчаас нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд худалдан авагчтэй имэйлээр холбогдох бөгөөд худалдан авалтын процессийг үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай нэмэлт бичиг баримтыг илгээнэ. Шаардлагатай баримт бичгийг илгээгээгүй эсвэл шаардлага хангаагүй баримт явуулсан тохиолдолд БИД захиалгыг цуцлах эрхтэй. Захиалга хүргэлтийн хаягийн алдаа, дутуу мэдээлэл гэх зэрэг ямар нэг тохиолдолд цуцлагдах боломжтой бөгөөд энэ үед БИД хэрэглэгчид даруй мэдэгдэнэ. 

  • ТӨЛБӨР

    Харилцагч онлайн захиалгын төлбөрийг Вебсайт дээр төлбөр төлөх хэсэгт төлнө. Харилцагч төлбөрийг дараах замуудаар төлөх боломжтой: *QR код буюу QPay *Байгууллагын харилцах данс руу шилжүүлэх Буцаалтын нөхцөлд заагдсан тодорхой шалтгаануудын улмаас бараа буцаах тохиолдолд худалдан авагчын төлөх нийт үнийн дүнгээс хүргэлтийн зардалыг суутгана.  Манай Вэбсайтын төлбөрийн шийдэл нь бүгд банкны стандартаар гүйцэтгэгддэг бөгөөд нууцлал аюулгүй байдлын SSL сертификат ашигладаг. (SSL Secure Socket Layer). Төлбөр төлөх явцад харилцагч автоматаар банкны төлбөрийн серверт холбогдох бөгөөд ийнхүү холбогдсоноос хойшхи алдаа нь Манай Вэбсайтаас хамааралгүй тул өөрийн үйлчлүүлж буй банктай холбогдон шийдвэрлүүлнэ үү. Хэрэглэгчийн банкны мэдээлэл шифрээр нууцлагдах бөгөөд манай Вэбсайтын электрон системээр дамжихгүй.

  • БАРАА ХҮРГЭЛТ

    Бараа хүргэлтийг захиалгын төлбөр баталгаажсанаас хойш 24 цагийн дотор гүйцэтгэнэ. Манай хүргэлтийн бүс A B C гэсэн гурван бүсэд ангилагдана мөн хязгаарлагдах бөгөөд дэлгэрэнгүйг Энэхүү нөхцөлийн 5.1 дэх хэсгээс харна уу. БИД хүргэлтийн бүсийн ангилал болон хязгааралтыг Үйлчлүүлэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр, Үйлчлүүлэгчтэй зөвшилцөлгүйгээр өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд 1.3-д заасныг баримтална. Онцгой тохиолдолд Үйлчлүүлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр итгэмжлэгдсэн хүнд болон унаанд дайх боломжтой.  Хүндэтгэх шалтгааны улмаас бараа хүргэлт хойшлогдох болсон тохиолдолд Бидний зүгээс худалдан авагчид Вэбсайтад бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданг ашиглан түргэн шуурхай мэдэгдэж тухайн захиалгыг цуцлах эсвэл захиалгыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргана.  Манай байгууллагын үйл ажиллагаанаас болон эрх мэдлээс үл хамаарах гэнэтийн давтагдашгүй хүчин зүйлсээс болж хүргэлтийн үйл ажиллагаанд саад учрах тохиолдолд үүдэх эрсдлийг БИД хүлээхгүй. Захиалгын хүргэлт хойшлогдох, цуцлагдах гэх мэт ямар нэг тохиолдолд худалдан авагчид тулгарсан шууд болон шууд бус хохиролд БИД хариуцлага хүлээхгүй болно. Хүргэлтийн ажилтан тухайн барааг худалдан авагчийн заасан хаягийн дагуу хүргэх бөгөөд захиалагч захиалгаа хүлээн авсанаа гэрчлэн зарлагын баримт дээр гарын үсэг, утасны дугаараа бичиж баталгаажуулна.  Худалдан авсан бараа бүтээгдэхүүний хүргэлтэд барааг суурилуулах ажил орохгүй.

  • ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

    Захиалагчийн бараа хүргэгдэх хугацаандаа худалдан авагчийн гар дээр очоогүй тохиолдолд захиалагч Вэбсайтын үйлчлүүлэгчтэй харилцах булангаар дамжуулж өөрийн худалдан авалтыг цуцлах хүсэлтийг илгээх эрхтэй.   Захиалгыг цуцлах хүсэлтийг Вэбсайт хүлээн авч тухайн захиалгын процесс, хүргэлт хэрхэн явагдсан нөхцлийг харгалзан үзэж шийдвэрийг гаргана.  9.1-д заасан нөхцөлөөр захиалга цуцлагдсан тохиолдолд худалдан авагчид 14 хоногийн дотор төлбөрийг буцаан олгоно.  Захиалагчын бараа хүргэх хаяг байршил тодорхойгүй, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй, Худалдан авагчийн Вэбсайтад бүртгүүлсэн мэдээлэл дутуу, буруугийн улмаас бараа хүргэгдээгүй тохиолдолд Вэбсайтын зүгээс хүргэлтийн зардлыг суутган төлбөрийг буцаан олгох эсвэл тухайн нөхцөлд тааруулах хүргэлтийн хугацааг сунгах эрхтэй. 

  • БАРАА БУЦААЛТ

    Доорхи нөхцлүүдэд үйлчлүүлэгчид бараа буцаалт хийх эрх нээгдэнэ.  Эвдэрхий, бүрэн бус бараа хүргэж өгсөн Захиалга өгсөн бараанаас өөр төрлийн бараа очсон/загвар марк зөрсөн  Буцаалтын барааг Вэбсайтад заасан хаягийн дагуу худалдан авагч өөрийн зардлаар хүргэж ирнэ. 10.1-д заасан нөхцөлөөр буцаагдаж буй бараа нь сав баглаа боодолтойгоо, ямар нэгэн байдлаар хэрэглэгдээгүй байх ёстой. Бүрэн бус, гэмтэлтэй, ашиглагдсан эсвэл шинэ биш болсон барааг БИД буцаан авахгүй байх эрхтэй. 10.1, 10.2, 10.3 дахь хэсгүүдэд заасан нөхцөлийг бүрэн хангасан барааний Үйлчлүүлэгчид худалдан авсан барааны үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн олгоно. Буцаалт хийх үйл явцад гарсан зардлыг Үйлчүүлэгч тал хариуцна. Буцаан олголтын мөнгийг тухайн худалдан авалтыг анх хийсэн банкны дансанд буцаан шилжүүлнэ. Хямдралтай болон Урамшуулалт нөхцөлөөр захиалан авсан барааг ямар ч тохиолдолд буцаалт хийгдэхгүй.