75003333
Хайлт
Мэдээ

Бага ангийн сурагчийн дэвтэр гар угаах зөвлөмжтэй хэвлэгджээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор ирэх хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.  

Бага ангийн сурагчдад зориулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийг сурагчийн дэвтрийн хавтсанд хэвлэжээ. Ингэхдээ шинэхэн боловсруулсан цахим аялал интерактив хичээлийн дүрүүдийг ашиглан бүтээсэн бөгөөд сурагчдын гар дээр хүрэхэд бэлэн болсон байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан энэхүү зурагт хуудсыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар принт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчийн дэвтэртээ хэвлэн хамтран ажилласан байна.

Уг дэвтрийг бага ангийн сурагчдад зориулан хичээлээ өнгөөр ялгах боломжтой улбар шар, ногоон, цэнхэр өнгийн хавтастай хэвлэжээ.

Улаанбаатар Принт ХХК, Улсын Филармонитой хамтран “Нотны дэвтэр”-ийг шинэчлэн гаргалаа

Улсын филармони нь Улаанбаатар Принт ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн сурагчдад зориулан “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр”-ийг шинэчлэн гаргалаа.

Улаанбаатар Принт ХХК, Улсын Филармонитой хамтран “Нотны дэвтэр”-ийг шинэчлэн гаргалаа

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд хөгжмийн урлаг, хөгжмийн зэмсгийг сурталчлах ажил өргөжиж Улаанбаатар Принт хэвлэх үйлдвэрийн “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр” хэвлэлтээс гарч худалдаалагдаж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд нийт 7 хөгжим /гитар, хийл, морин хуур, нарийн бүрээ, саксафон, ятга, ёочин/ зураг тайлбарын хамт хэвлэгдсэн ба октав, нотны задаргаа, нотны тэмдэг зэрэг нотны анхан шатны мэдлэгийг агуулсан нотны дэвтрүүд хэвлэгдсэн байна. Цаашид тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн “Нотны дэвтэр”-ийг жил болгон цуврал байдлаар гаргахаар төлөвлөж байна.

Хөгжмийн боловсрол нь хүүхдийн хүмүүжил, хөгжилд мэдэгдэхүйц нөлөөлдөг нь олон улсын судалгаагаар тогтоогдсон байна.

Сурагчийн дэвтэр нь хүүхдийн эрүүл мэнд болон суралцах чадварт нөлөөлдөг

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүүхдүүдийн үзэх хичээлийн тоо нэмэгдэж хэрэглэх дэвтрийн тоо нэмэгдсээр байна. Эцэг эхчүүд бид хичээлийн хэрэгсэл бэлтгэхдээ үнэ, загварт л анхаарлаа хандуулдаг үе өнгөрсөн. Учир нь сурагчийн дэвтэр нь хүүхдийн эрүүл мэнд болон суралцах чадварт нөлөөлдөг гэдгийг судалгаагаар батлаад байгаа юм.   

 

Тиймээс хичээлийн хэрэгслээ бэлдэхээр зэхэж буй эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа зориулан эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, чанартай дэвтэр хэрхэн сонгож авах талаарх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  1. Дэвтрийн цаас хэтэрхий цагаан байвал хүүхдийн нүдэнд сөргөөр нөлөөлж хараа муутгадаг. Тиймээс хүүхдүүддээ гэрлийн ойлт ихтэй цагаан цаастай дэвтэр авч өгөх хэрэггүй юм.
  2. Дэвтрийн цаас зузаан байх нь үзгийг хэмнэдэг. Дэвтрийн цаас хэтэрхий нимгэн байвал бичихэд балаа ууж дараагийн хуудсанд нэвтрэн, хуудсыг ашиглах боломжгүй болдог. Түүнчлэн үзгийн хэрэгцээг ихэсгэдэг байна. Тиймээс хүүхдэдээ зузаанцаастай дэвтэр хэрэглүүлээрэй.
  3. Байгалийн гаралтай будгаар хийсэн дэвтэр сонгох. Манай улсад Польш болон Хятад улсаас дэвтэр их хэмжээгээр орж ирдэг. Зарим шинэ дэвтрийн хуудсыг нээнгүүт дотор муухайрч, толгой өвддөг. Энэ нь тухайн дэвтэрт химийн бодистой будаг орсныг илэрхийлж байгаа юм. Тиймээс дэвтэр авахдаа хуудсыг нь эргүүлж үзэн жижиг буртаг, эвгүй үнэр зэргийг нь шалгаарай.

Дээрх шаардлагуудыг ханган сурагчийн дэвтэр үйлдвэрлэдэг цорын ганц компани бол #Улаанбаатар_принт юм. 

Улаанбаатар принт компанийн олон улсын чанар, стандартыг ханган үйлдвэрлэдэг  сурагчийн дэвтэр нь Монгол Улсын - Үндэсний шилдэг бүтээгдэхүүн билээ. Тиймээс ч дэвтэр бүр нь хэзээд чанартай, оюуны өмчийг дээдэлсэн, сурагч хүүхдүүдийн сонирхолд нийцсэн, тэднийг илтгэж чадах онцгой ковер хавтастай, хүүхэд хөгжих нэмэлт мэдээлэлтэй гэх мэт олон давуу талыг шингээсэн байдаг юм.

Эх орноо хайрлах сэтгэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээс эхэлдэг гэдгийг хүүхдүүддээ бага балчраас нь ойлгуулж, тэднийхээ эрүүл мэндэд тустай сонголтыг хийгээрэй.

Улаанбаатар Принт компанийн дэвтрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 7500-3333www.ubprint.mn